Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан уурхайчдын тоо 33 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-02 13:52:16

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Чунцин хотын нэгэн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33 болж нэмэгджээ.

Эх сурвалжийн ярьснаар, эрэн хайх, аврах ажиллагаа бүрэн дуусч, дэлбэрэлтийн улмаас уурхай дотор амиа алдсан бүх хүний цогцсыг гарган авсан байна. Энэ осол даваа гарагт болсон юм. Мягмар гарагт эх сурвалжууд мэдээлэхдээ “уурхайд дэлбэрэлт болсны улмаас 13 хүн хүн амиа алдаж, 20 гаруй хүн уурхайгаас гарч чадалгүй боогдоод байна” гэж байсан билээ.

Хятад улс нь нүүрс олборлолт болон хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлбэрэлт болсон уурхайгаас жилд 60 мянган тонн нүүрс олборлодог ажээ.

Г.Доржханд

 

 

相关新闻