Гурван байнгын хороо, нэг дэд хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
Тодруулбал, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдах юм. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, ирэх оны төсөв, түүнтэй уялдаатай хуулийн төслүүдийг хэлэлцэх тов гарсан байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгох асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсоно.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай гэсэн хоёр асуудал хэлэлцэх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, өндөр дээд албан тушаалтнууд оффшор данстай байхыг хориглох хуулийн төсөл болон Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны өмнө дээрх байнгын хороод хуралдана. Хуралдаанаар 2017 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
Б.Туул