БУЛГАН: Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ сарын 28-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ сарын 28-нд Булган
аймагт зохион байгуулна.
Хойд бүсийн зөвлөлийг энэ жил Булган аймгийн Засаг дарга даргалах бөгөөд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр батламжлах юм
.
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус бүсэд ирэх дөрвөн жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдыг хамруулсан “Түншлэл хамтын ажиллагаа”, Хойд бүсийн хоршоологчдын зөвлөгөөн, брэнд бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, Хойд бүсэд хэрэгжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга зэрэг үйл ажиллагаа болох юм
Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцох юм.
