Сирийн дүрвэгчдийн цогцсыг хөлдөөгч дотроос олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-01 15:56:42

КОПЕНГАГЕН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Данийн өмнөд нутгийн Аабенраа хотод Сирийн нэгэн дүрвэгч болон түүний хоёр охины цогцос гэрийнх нь хөлдөөгч дотор байсныг олж илрүүлсэн гэж цагдаа нар мэдэгдлээ.

Цагдаа нар хэлэхдээ “27 настай эмэгтэйг гэрт нь 7 ба 9 настай хоёр охиных нь хамт хөнөөж, цогцсуудыг хөлдөөгчинд хийсэн байсан” гээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Хэд хоногийн турш тэднээс сураг чимээ сонсоогүй нэгэн хамаатан нь цагдаад мэдэгдсэнээр ийм хэрэг болсныг олж мэджээ.

Энэ хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйн нөхрийг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Хоёр охины эцэг болох сэжигтэн тэдэнтэй хамт амьдардаггүй байсан гэж эх сурвалжууд ярьж байна.

Энэ гэр бүлийнхэн өнгөрсөн онд Данид очиж, дүрвэгчийн статустайгаар амьдарч байжээ.

Г.Доржханд

 

相关新闻