МАН-ын бүлэг 16 цагаас үргэлжлүүлэн хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-01 15:27:44

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа.

Бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа ирэх оны төсөв, түүнтэй холбоотой хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Үдээс хойшхи хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэх юм.

Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг Засгийн газраас боловсруулан, УИХ-д өргөн бариад буй. Хөтөлбөр нь макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Тус бүлэг өглөө 11 цагийн үед хуралдаанаа эхлүүлсэн ба 16 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Б.Туул

相关新闻