АН-ын бүлэг төсөв мөнгөний бодлогын талаарх иргэдийн саналыг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-01 11:42:55

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй. 

Товоор бол УИХ дахь намуудын бүлэг ажлын эхний өдөр хуралдаж, тухайн 7 хоногт хэлэлцэх хууль тогтоолын төсөл дээр байр сууриа нэгтгэдэг. Өнөөдрийн хувьд тус бүлэг хуралдахгүй.

Харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал, Мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлэг үдээс хойш 14:00 цагаас “Иргэний танхим”-д болох юм.

Б.Туул

相关新闻