Хэдэн арван мянган хүнийг "амьд бамбай" болгон ашиглаж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /Kyodo/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн Иракт хэдэн арван мянган хүнийг хулгайлан “амьд бамбай” болгон ашиглаж байна гэж НҮБ мэдэгдлээ.
Хоёр жил гаруйн өмнө “Лалын улс”-ын босогчид булаан эзэлсэн Иракийн хойд нутгийн Мосул хотыг чөлөөлөхийн тулд Иракийн засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн томоохон цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани ням гарагт мэдэгдэхдээ “босогчид Мосул орчмын оршин суугчдыг тус хотын төв рүү хүчээр аваачиж байна” гэв.
Түүний хэлснээр, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг босогчид газар дээр нь буудан хөнөөж байгаа аж.
“Лалын улс”-ынхан өөрсдийн баазаа хамгаалахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг “амьд бамбай” болгон ашиглах харгис тактикийг ашиглаж байна гэж тэрбээр хэлэв.
Г.Доржханд