Боб Дилан Нобелийн шагналаа хүлээн авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКГОЛЬМ. /NHK/. Америкийн дуучин, дууны зохиолч Боб Дилан 2016 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Нобелийн сан мэдэгдэв.
Боб Дилан өнгөрсөн долоо хоногт Шведийн академитэй холбогдож, надад Нобелийн утга зохиолын шагнал олгох болсон мэдээллийг сонсоод хэлэх үггүй болсон гэж мэдэгдээд, энэ их хүндэтгэлд талархаж байгаагаа илэрхийлсэн гэж сан мэдэгдэлдээ дурджээ.
Мөн 12 дугаар сард Стокгольм хотод болох Нобелийн шагнал гардуулах ёслолд Дилан оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг тодруулж удахгүй мэдэгдэнэ гэж сан мэдэгдлээ.
Шведийн академи энэ сарын 13-нд Боб Диланд Нобелийн утга зохиолын шагналыг олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэвч тус академи түүнтэй холбоо тогтоож чадахгүй байсан юм.
Д.Нямтулга