СЭЛЭНГЭ: Дэлхийн хүүхдийн сонгодог зохиол Хайди охин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ жил олон улсын хүүхдийн номын өдрийг 58
дахь жилдээ тэмдэглэлээ.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас дэлхийн
хүүхдийн сонгодог зохиол Хайди охин зохиолын тухай танилцуулжээ.
Швейцарын
зохиолч Иоханна Спайер энэ номоо хайрт
хүүхдүүддээ болон хүүхдэд хайртай хүн бүхэнд зориулан одоогоос 145 жилийн өмнө
буюу 1880 онд бичжээ.
Швейцарын
утга зохиолын хамгийн шилдэг номоор шалгарсан төдийгүй өнгөрсөн зууны дэлхийн
хүүхдийн уран зохиолын хамгийн шилдэг 10 бүтээлийн нэг юм.
Олон
жилийн өмнө Швейцарын Майенфельд хотод Хайди гэдэг охин амьдардаг байж гэнэ. Охин
эцэг эхгүй өнчин, Дете нагац эгчтэйтэйгээ хамт амьдарч байв. Хайди таван нас
хүрэхэд эгч нь өөр хотод ажилд оржээ. Дүүгээ харах завгүй болсон тул охиныг
Альпад байдаг өвөөгийнх рүү нь явуулахаар шийдсэн байна.
Өвөө нь
зэргэлдээх тосгоныхонтойгоо муудалцсанаасаа болоод ууланд ганцаараа амьдраад
удаж байжээ. Хайди охин өвөөгийнх рүүгээ явав. Хөөрхий охин тэднийд үлдмээргүй
байсан ч өөр арга байсангүй. Өвөө нь ч гэсэн нэг их баярласангүй. Тэр ганцаараа
амьдраад сурчихсан, тэгтэл одоо охиныг асрахаас аргагүй болжээ.
Хайди
охины ачаар зохиолд гарч буй дүр бүхэн өөрчлөгддөг. Тэд бяцхан охиноос суралцаж,
өөр өөрийн амьдралын утга учир, аз жаргалаа олдог юм. Мэдээж хүүхдүүдэд
зориулсан учраас зохиол маань аз жаргалтайгаар төгсөнө.
Хайди!
Чиний түүх амьдралд утга учиргүй өнгөрдөг өдөр хоног гэж үгүйг. Энэ явж буй
цаг, өнгөрч буй хором бүр өөрөө үнэт зүйл гэдгийг, түүнийг гайхамшиг гэж харах
учиртай гэдгийг дахин дахин бодогдуулна.
Цаг
хугацаа үнэ цэнтэй гээд юу ч хамаагүй хийгээд зогсоо зайгүй ажиллаад байх нь
чухал юм уу, аль эсвэл энэ байгаа цаг хугацаандаа өөрт болон өрөөлд хэрэг
болохуйц зүйл хийж эргээгээд түүнээсээ баяр баяслыг мэдрэх нь чухал юм уу?