БАЯНХОНГОР: Цахим шилжилтийг эрчимжүүлэх төслийг сонгон шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран "Цахим шилжилтийг эрчимжүүлэх нь" сэдвийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах уралдааныг энэ сарын 1-14-ний өдрийн хооронд зарлалаа.
Орон нутгийн иргэдийн 50 хувь нь төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа судалгаа гарсан. Тэгвэл тус тоон дүнг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлыг сайжруулах, иргэдийн мэдэх эрхийг хангах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай байх бөгөөд тус уралдаанд Иргэний нийгмийн байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд оролцох боломжтой юм. Төслийг дээрх хугацаанд аймгийн ЗДТГ-т хүлээн авна.
Хоёр шатны шалгаруулалтаар шалгарсан төслийг хэрэгжүүлэгчтэй энэ сарын гэрээ байгуулж, санхүүжилтийг олгох юм.
Сонирхуулахад, E-Mongolia хэрэглээ аймгийн хэмжээнд 79 хувьтай байна. Дижитал шилжилт буюу Хурдтай, хялбар, хүртээмжтэй үйлчилгээг дэлгэрүүлэх ажил шат дараатай өрнөж байна.