ОРХОН: Дартс шидэлтээр найман баг өрсөлдсөнөөс ОБГ-ын 1 дүгээр баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гал түймэр унтраах 81 дүгээр ангиас спортын "Дартс шидэлт" тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 8 баг оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт хурандаа Ш.Баасандорж даргатай ОБГ-ын 1 дүгээр баг, дэд байрт ахлах дэслэгч Ө.Бат-Өлзий захирагчтай ГТУА-81 дүгээр ангийн баг тамирчид, гутгаар байрт ахмад Г.Даваадорж захирагчтай ГТУА-68 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.