Италид хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНРОМ. /ВВС/. Италийн нутгийн төв хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилгууд нуран сүйдэж, иргэд үймэн сандрахад хүрчээ.
Мачерата мужийн Виссо хотын орчимд орон нутгийн цагаар 19:10 цагт 5.5 баллын хүчтэйгээр газар хөдөлсөн байна.
Үүнээс хоёр цагийн дараа тухайн нутагт 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт дахин болжээ. Үүний улмаас нэг хүн гэмтсэн бөгөөд хүний амь үрэгдээгүй байна.
Хоёр сарын өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Италийн өмнөд нутгийн Аматриче хот болон уулын тосгодод 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 298 хүн амиа алдсан билээ.
Өчигдөр болсон газар хөдлөлтүүд Италийн төв нутаг даяар, түүний дотор нийслэл Ром хотод мэдрэгдсэн бөгөөд байшин барилгууд ганхаж, хаалга, цонхнууд шажигнан дуугарсан байна.
Д.Нямтулга