Хятадын шинэчлэлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 11 /Xinhua/. БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллагын жил тутмын чуулган даваа гарагт өндөрлөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг улс төрийн зөвлөхүүдэд уриалжээ.
Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн
/БХАУТЗЗ/ 14 дэх Үндэсний хорооны гуравдугаар чуулганы хаалтын хуралдаанд БНХАУ-ын
дарга Ши Жиньпин болон Ли Чян,
Цай Чи, Дин Сюэсян, Ли Ши, Хань Жэн нар оролцлоо. Хурлыг БХАУТЗЗ-ийн Үндэсний
хорооны дарга Ван Хунин даргалжээ.
Тэрбээр хэлэхдээ,
энэхүү хурал нь БХАУТЗЗ-ийн улс төрийн хүч,
Хятад дахь ардын ардчиллын үйл явцын эрч хүчийг илтгэн харуулсныг онцолсон байна. Улс төрийн зөвлөхүүд
шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг байгуулахад илүү их амжилтад хүрэхийн тулд шийдвэртэй, итгэл
төгс байдлаа бэхжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгааг тэрбээр хэллээ.
Мөн социалист зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх гол суваг, мэргэшсэн зөвлөлдөх байгууллага байх үүргээ сайтар биелүүлэхийг хамгийн хүртээмжтэй эх оронч нэгдсэн фронтын байгууллага болох БХАУТЗЗ-д хандан уриалсан байна. БХАУТЗЗ нь улс төрөөр зөвлөлцөх, ардчилсан хяналт тавих, төрийн үйл хэрэгт оролцох, хэлэлцэх чадавхиа үргэлжлүүлэн сайжруулах ёстой гэж Ван Хунин нэмж хэлэв.
Тэрбээр
улс төрийн зөвлөхүүдийг эв нэгдэлтэй байж, Хятадын орчин үеийн замналаар
дамжуулан үндэсний сэргэн мандалтыг ахиулахын төлөө улам илүү хичээн ажиллахыг уриалжээ. Даваа гаргийн хурлаар БХАУТЗЗ-ийн
Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол, өмнөх жил тутмын чуулганаас
хойш улс төрийн зөвлөхүүдийн саналыг хэрхэн авч хэлэлцсэн тухай тайлан, шинэ
саналуудыг судалсан тайлан, БХАУТЗЗ-ийн
14 дэх сонгуулийн гуравдугаар
чуулганы тухай улс төрийн тогтоол зэрэг дөрвөн баримт бичгийг баталсан байна.