Өсвөрийн жүдочид Европын цомын нээлттэй тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид энэ оны гурав дахь цуврал буюу Европын цомын нээлттэй тэмцээнд өрсөлдөхөөр Туркийг зорилоо.
Туркийн Анталия хотод маргааш эхлэх тус тэмцээнд 24 орны 440
гаруй тамирчин барилдахаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар,
Г.Отгонцэцэг нарын удирдлагад 16 тамирчин зодоглоно.
Хөвгүүдийн 50
кг-д Т.Төгсхүслэн, М.Энхбилэг, 55 кг-д П.Алтанцоож, 60 кг-д Б.Содмандах, Ц.Жаргалантбаяр,
66 кг-д Б.Бадрал, 73 кг-д Б.Далайцэрэн, У.Одбаатар, Б.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Оч, 90
кг-д Л.Хүлэгү, охидын 40 кг-д Б.Хулан, 48 кг-д Г.Цогзолмаа, Б.Түмэнжаргал, 52 кг-д
Л.Саяжаргал, 57 кг-д М.Цэндбазар нар
өрсөлдөх юм.