Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан гурав дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-21 10:14:46

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан цом-2025” барилдаанд оролцох найман багийн нэр тодорлоо.


Энэ удаагийн наадамд “Эм Си Эс”, “Хэрэйд”, “АПУ”, “Нутгийн буян”, “Миг даатгал”, “Алсын жим”, “Од”, “Хатант интернэшнл” гэсэн үндэсний үйлдвэрлэгч найман компани баг бүрдүүлэн оролцож буйгаараа онцлогтой. Баг тус бүр найман гишүүнтэй бөгөөд өчигдөр бөхчүүдээ сонгов. Үүнд, МҮБХ-ны 2024 оны есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч үндэсний компаниуд саналаа өгчээ. Улмаар хамгийн олон санал авсан 40 бөхийг сугалаанд оролцуулсан юм.


Барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25, 26-нд болно. “Хатант интернэшнл” vs “Алсын жим” компанийн багтай энэ сарын 25-нд нээлтийн барилдааныг хийнэ. Түүнчлэн “Миг даатгал-Хушхан” vs “Нутгийн буян” компанийн багтай барилдах юм. Харин энэ сарын 26-ны ням гарагт “Эм Си Эс Энержи”-тэй “Од групп”, “АПУ-Скайтел”-тай “Хүлэгү” баг барилдахаар сугалаа татлаа. Багуудын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.


“Од групп” баг

1. Улсын аварга О.Хангай

2. Улсын заан Д.Хүдэрбулга

3. Улсын харцага Г.Ганхуяг

4. Улсын начин Б.Түмэндэмбэрэл

5. Улсын харцага М.Бэлгүтэй

6. Аймгийн начин Б.Гончигсүрэн

7. Аймгийн арслан Д.Батбаяр

8. Аймгийн арслан Х.Наранбаяр


Энержи ресурс-Эм Си Эс баг

1. Улсын арслан Э.Батмагнай

2. Улсын харцага Н.Золбоо

3. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож

4. Аймгийн арслан Ц.Төмөрцоож

5. Улсын харцага Ц.Мөнхбаяр

6. Аймгийн арслан Ч.Алтангэрэл

7. Улсын начин Х.Цогтгэрэл

8. Аймгийн арслан Д.Аззаяа


“Хатант интернэйшнл” баг

1. Улсын заан С.Сүхбат 

2. Улсын харцага Б.Зоригтбаатар 

3. Улсын начин Э.Мөнхжаргал

4. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ

5. Улсын начин Т.Дүгэрдорж

6. Улсын арслан Р.Пүрэвдагва

7. Аймгийн арслан Б.Шаравдорж

8. Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл


“Нутгийн буян” группийн “Хубилай хаан” баг

1. Улсын арслан Ц.Бямба-Отгон

2. Улсын начин Б.Лхагвадорж

3. Улсын начин Б.Түвшинтөгс

4. Улсын начин Д.Амарсайхан

5. Аймгийн арслан М.Эрхэмбаяр

6. Аймгийн арслан М.Гантулга

7. Улсын начин Б.Даваа-Очир

8. Улсын начин Х.Оргилболд


“Алсын жим” компанийн “Хамаг монгол” баг

1. Дархан аварга Н.Батсуурь  

2. Улсын заан Б.Бат-Өлзий

3. Улсын начин Л.Энхсаруул

4. Аймгийн арслан Ө.Батсуурь

5. Улсын харцага О.Наранбаатар

6. Аймгийн заан Т.Батсүрэн

7. Аймгийн арслан Г.Цоггэрэл

8. Аймгийн арслан Б.Төмөрбаатар


“Хушхан”, “Миг Даатгал” компанийн “Эв монгол” баг

1. Улсын заан Б.Пүрэвсайхан

2. Улсын заан М.Лхагвагэрэл

3. Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар

4. Улсын арслан Э.Оюунболд

5. Улсын начин Ш.Отгонтөгс

6. Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр

7. Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа

8. Аймгийн арслан Я.Бумбаяр


“АПУ-Скайтел баг”

1. Улсын арслан Б.Орхонбаяр

2. Улсын харцага Б.Цэдэнсодном харцага 

3. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар

4. Улсын начин Ч.Батчулуун

5. Аймгийн арслан Э.Баасанжав

6. Аймгийн арслан О.Баярбаасан

7. Аймгийн хурц арслан Б.Очирхүү

8. Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн


“Хэрэйд” компанийн “Хүлэгү” баг

1. Улсын заан Д.Анар

2. Улсын заан Б.Серик

3. Улсын харцага Э.Даш

4. Улсын харцага Д.Бадрах

5. Улсын начин Д.Цэрэнтогтох

6. Аймгийн арслан Н.Намнансүрэн

7. Цэргийн арслан Б.Өлзийсайхан

8. Аймгийн арслан Е.Көптелик





 

 

 

 

 

 

相关新闻