БАЯНХОНГОР: Төрийн хан хуурыг эгшиглүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-06 13:19:47

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын албан өрөөнд үе дамжин хүндэтгэн залсан төрийн хан хуурыг “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгөнд эгшиглүүлэв. 


Төрийн хан хуурыг аймгийн тэргүүлэх зэргийн морин хуурч хөглөж, цэнгүүлдэг уламжлалтай. Уг ёсоор Хөгжимт драмын театрын хөгжимчин, аймгийн тэргүүлэх зэргийн морин хуурч, МУСТА Ч.Отгонбаяр 20 дахь жилдээ хөглөж, Их Богдын эгшиглэнг сонордууллаа.


Мөн өдөр Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчид үндэсний ёс уламжлалаа хүндэтгэн төрийн нэгдсэн золголтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, гарч буй жилийнхээ өнгө, үйлсийн талаар сайн үгийг хэлэлцсэн юм.

相关新闻