Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш сэтгүүлчидтэй уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш 13 цагт Төрийн ордны Б танхимд сэтгүүлчидтэй уулзана.
Засгийн газрын 100 хоног тохиож буйтай холбогдуулж яамдууд өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн ажлаа танилцуулж буй. Тухайлбал, ГХЯ, БХЯ, БОАЖЯ, ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, БСШУСЯ, Засгийн газрын zasag.mn сайтаар болон хэвлэлийн бага хурлаар дамжуулж мэдээллээ түгээж байгаа.
Ерөнхий сайдын уулзалтад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр байлцах гэнэ. Өөрөөр хэлбэл, бүх сайд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулахаар болжээ.
Б.Туул