ОРХОН: Луу жилийн хөдөө аж ахуйн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-28 10:09:44
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын  28 /МОНЦАМЭ/. Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр аймгийн засаг даргын 2025 оны А/93 дугаар захирамжаар дараах эрхмүүдийг “Аймгийн аварга малчин, тариаланч”-аар өргөмжиллөө. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат,  Засаг дарга Б.Зоригтбаяр нар гардуулав.

“Аймгийн аварга малчин”-аар:
Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Мижиддоржийн Эрдэнэбат
Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Жигмэдийн Мэндбаяр
Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Лувсансамбуугийн Отгонбаяр

Аймгийн аварга тариаланч”-аар: 
    • Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн тариаланч Буянгийн Түмэн-Өлзий 
      • Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Доржийн Урантөгс 
      • Жаргалант сумын Бүтлийн Ундрага ХХК-ий трактор комбайнч Баасансанжаагийн Нямдаваа нарыг тус тус шалгарлаа. 


      Аймгийн аварга саальчин цолыг Дулаан-Уул багийн саальчин Д.Цэрэндулам хүртлээ 

      “Элдэв эрдэнэт” хэмээх сар шинийн босгон дээр  Жаргалант сумын Дулаан-Уул багийн саальчин Д.Цэрэндулам “Аймгийн аварга саальчин” цол хүртлээ. 
      Тэрбээр, 13,14 настайгаасаа ээжийгээ даган мал маллан, цагаан идээ боловсруулахад суралцжээ. Энэ цагаас мал аж ахуйн салбарт ажиллаж хөдөлмөрлөсөн 32 дахь жилдээ ийнхүү Орхон аймгийн аварга саальчин цолыг хүртэж байна. 
      Малынхаа чанар, ашиг шимд анхаарч үхэр сүрэгтээ сэлэнгэ үүлдрийн бухыг сайжруулагчаар ашиглаж сүү-махны чиглэлийн үхэр үржүүлэн 70 гаруй тооны үхэр маллаж, 35-40 үнээг саалинд ашигладаг. Жилд дунджаар 14.5-16.5 тн эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан сүүг орон нутгийн зах зээлд борлуулж байна. 




相关新闻