Байнгын хороодоор ирэх оны төсвийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын зарим байнгын хороод өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэсэн 7 байнгын хороо хуралдах юм.
Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Б.Туул