ОРХОН: Сар шинийн барилдаанд О.Мөнхболд түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. "Элдэв Эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Г.Ганбаатар үзүүрлэлээ.
Өсвөрийн 32 бөхийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын залуу бөх О.Мөнхболд түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Хүчтэн" дэвжээний залуу бөх Э.Амгаланбаатар нар үзүүрлэлээ.