Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан маргааш хүртэл хойшиллоо.
Учир нь Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан дуусаагүй байгаа тул хуралдах боломжгүй байгаа аж. Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордны В танхимд хаалттай хуралдаж байгаа юм.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан юм.
Н.Туяа