Нийслэлийн аварга фермерүүдийг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-24 14:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд хүнсний чиглэлээр ферм эрхэлж буй дөрвөн гэр бүлийг шагнаж, урамшуулсан байна.


Нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй Багануур дүүргийн IV хорооны иргэн Д.Наранбаатар, Налайх дүүргийн III хорооны иргэн С.Батсугар, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Ш.Батпүрэв Д.Бямбасүрэн нарын гэр бүлийг нийслэлийг аварга фермерээр тодруулжээ.


Аваргуудад өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин гардуулав.











相关新闻