"Өсвөрийн парламент" хөтөлбөрийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-25 13:35:24

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Өсвөрийн парламент 2025” үндэсний хөтөлбөрийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах бүлгийн сурагчдын нийгмийн оролцоог нэмэх, өсвөр үеийнхэн, залуусын дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Үүнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс өсвөрийн 126 манлайлагч оролцож байна.

 

相关新闻