Агаар, ус, хөрсөн дэх хүнд металын 70 гаруй агууламжийг тодорхойлох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-25 09:27:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар хотын 100 гаруй, аймгийн төвүүдийн 300 орчим цэгт агаар, ус, хөрсөн дэх хүнд металын 70 гаруй агууламжийг тодорхойлох орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжийг нэвтрүүллээ.


“Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодис, элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS5850:2019 стандартад заасан хүнд металуудаас өмнө нь 8 төрлийн хэмжээг тодорхойлдог байсан юм.


ICP-OES, микродолгионы сорьц задлагч багаж, тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах, шалгалт тохируулгыг хийж, багаж, тоног төхөөрөмж ашиглах сургалтыг Байгаль орчин, хэмжил зүйн лаборатори, орон нутгийн бүсийн лаборатори (Дархан-Уул аймгийн УЦУОШТ)-ийн албан хаагчдад энэ сарын 21-24-нд хийжээ.



Xөpc, хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хууль,“Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, багасгах, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлнэ гэж тусгасны дагуу төсвийн хөрөнгөөр дээрх багаж, тоног төхөөрөмжийг ийнхүү худалдан авсан аж. 

相关新闻