ОРХОН: Соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-24 14:39:47
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 24. /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. 


Орхон аймгийн соёл урлагийн салбарт Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр, Музей, Нийтийн номын сан, Соёлын зургаан төв харьяалагддаг бөгөөд энэ салбарт 200 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм.  


Тус салбарынхнаас Хүүхэд залуучуудын соёлын төвийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах, Орхон аймгийн музей, Эгшиглэн соёлын төвийн барилгын асуудлаас гадна дуу бүжгийн чуулга, уран зургийн галерей зэрэг барилгын гадна, дотор талын засвар, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний олон асуудал байгаа аж. Нийгмийн хөгжлийн хороо дээрх байгууллагаас гарсан саналыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

相关新闻