ОРХОН: Эрүүл мэндийн боловсрол олгох цуврал сургалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-20 16:13:58

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 20/ МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ"-ний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн санаачилгаар Эрүүл мэндийн газраас Нийгмийн даатгалын хэлтсийнхэнд сургалт хийлээ. 


Тус сургалтын зорилго нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд төрийн болон бусад аж ахуйн нэгжийн ажиллагсдад зориулан Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар сургалтыг явуулж байна.


Ихэвчлэн албан байгууллагууд цусны даралт ихсэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр сургалт авах хүсэлтээ илэрхийлдэг байна. Учир нь Орхон аймагт сүүлийн жилүүдэд зүрх судас, таргалалтаас шалтгаалсан цусны даралт өвчний тохиолдол илүүтэй бүртгэгдэх болсон байна.

相关新闻