"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг 15.00 цагаас товлолоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх гол асуудал нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт байгаа юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд уг асуудлыг хэлэлцэх үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдсан, худалдан авсан асуудал нь өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд болж өрнөсөн юм.
Н.Туяа