FT: Пентагоноос 10 дахин том командлалын төвийг Хятадад барьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 31 /TASS/. Хятадын нийслэл Бээжин хотын ойролцоо Пентагоноос 10 дахин том хэмжээтэй цэргийн командлалын төв барьж байгаа тухай "Financial Times" сонинд хиймэл дагуулаас авсан зургууд болон Америкийн тагнуулын эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Бээжингээс баруун урагш 30 км-ийн зайд 1500 акр (6 гаруй хав. дөр. км) талбайг хамарсан барилгын талбай байгааг хиймэл дагуулын зургууд харуулжээ. Уг талбайд гүн нүхнүүд байгаа бөгөөд зөрчил мөргөлдөөн гарсан үед Хятадын цэргийн командлагчдыг хамгаалах зориулалттай сайтар бэхлэгдсэн бункеруудыг байрлуулна гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Хэмжээгээрээ Пентагоноос 10 дахин том, "дэлхийд хамгийн томд тооцогдох цэргийн командлалын төв болох уг байгууламжийг тагнуулын байгууллага анхааралтай ажиглаж байна гэж Америкийн цэргийнхэн мэдэгджээ. Цэргийн шинжээчид уг байгууламжийг "Бээжингийн цэргийн хот" гэж нэрлэсэн байна.
Хиймэл дагуулуудын мэдээллээс үзэхэд, уг байгууламжийн барилгын ажил 2024 оны дундуур эхэлжээ. Одоогоор барилгын талбай дээр цэргүүд байгаа шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа боловч зураг авах, дрон нисгэхийг хориглосон анхааруулгууд байгаа бололтой.