“Монгол бахархлын өдөр” 128 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-10-23 16:43:50

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 10 дугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ жилийн “Монгол бахархал"-ын өдөрт зориулж улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр шилдэг 128 бөх уран мэхээ уралдуулан хүч сорин барилдана.

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж тогтоосон. Ийнхүү монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож улс орны хэмжээнд 2012 оноос өргөн тэмдэглэдэг уламжлалтай. 

Д.Өлзий

相关新闻