БУЛГАН: Иргэний индэрт нээлттэй хэлэлцдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. "Иргэдийн индэр"
иргэдтэй хийх уулзалт, шууд нэвтрүүлгийг 14 хоног тутам аймгийн Хөгжимт жүжгийн
театрт зохион байгуулна.
Мөн “Сайхан Монгол”
хойд бүсийн телевизээр болон Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж
хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.
Энэ удаагийн нэвтрүүлэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар оролцоно.
Иргэд тус
байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлаар аймгийн Хөгжимт жүжгийн театрт 2025
оны 1-р сарын 9-ний өдрийн 15:00 цагт хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлэх
боломжтой.
Булган аймаг нь 48.8 мянган ам км буюу монгол орны нутаг дэвсгэрийн 3.1 хувийг эзэлдэг. Нийт талбайн 70 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар үүнээс 2.4 хувь нь тариалангийн, 2.3 хувь нь хадлангийн, 58.5 хувь нь бэлчээрийн, 28.7 хувь нь ой, 0.5 хувь нь усан талбай, 2 хувь нь тусгай хэрэгцээний болон нөөцийн газар юм.
Төвлөрсөн хот суурин иргэний оршин суух хэрэгцээнд нийт талбайн 30 хувь нь ашиглагддаг байна.