Хүүхдүүд стандартын талаарх эсээ бичиж уралджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНДэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Завханы Стандартчилал хэмжил зүйн газраас ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэлээ.
Уралдаанд аймгийн төв Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зургаан сургуулийн XI-XII ангийн сурагчид оролцож “Стандарт бидний амьдралд” сэдвээр үзэл бодлоо уралдуулсан байна. Уралдаанд I-р байрыг Чандмана-Эрдэнэ Лицей сургуулийн 12А ангийн сурагч Н.Эрдэнэсүрэн, II-р байрыг бүрэн дунд 4-р сургуулийн 11А ангийн сурагч Д.Хажидмаа, бүрэн дунд 4-р сургуулийн 11Б ангийн сурагч Н.Идэрбат, III-р байрыг бүрэн дунд 4-р сургуулийн 10А ангийн сурагч Л.Дагиймаа, МБУГС-тай “Дэвшил” бүрэн дунд сургуулийн 12А ангийн сурагч нар тус тус эзэллээ.
Эдгээр сурагчид зөвхөн эсээ бичиж уралдахаас гадна аймгийн стандартчилал хэмжил зүйн газраас явуулсан станартын талаарх зөв ойлголт хүргэх сургалтанд хамрагдаж цаашид сургууль бүр дээрээ стандартын талаарх зөв мэдээллийг хүргэж ажиллахаар болжээ.
Б.Мягмарсүрэн