БУЛГАН: Малтай өрхийн тоо 11,5 мянга болж өмнөх оноос 86 өрхөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Булган аймгийн мянгаас
дээш малтай өрх 38 хувиар цөөрч, эрчимжсэн аж ахуй нэмэгдэж байгаа нь малчид тоонд бус чанарт илүү анхаарч байна.
Булган аймгийн хэмжээнд эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээг хангахаар нийт 43 эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг нэгж, иргэн ажиллаж буйгаас 16 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 12 нь мах, сүүний чиглэлийн үхрийн фермер бусад нь зөгий, тахиа, хонины аж ахуй эрхэлж байна.
Малчдыг малын тоогоор бүлэглэж үзэхэд 1000-аас дээш малтай өрх 246 өрхөөр цөөрч, 50 хүртэлх малтай өрх 330-аар, 51-200 малтай өрх 1021 өрхөөр нэмэгдсэн байна.
Малтай өрхийн тоо 11,5 мянга болж өмнөх оноос 86 өрхөөр нэмэгджээ.
50 хүртэл малтай өрх 2023 онд 2075 мянга байсан бол 2024 онд 2405 мянга болж 330 өрхөөр буюу 15,9 хувиар, 51-200 хүртэл малтай өрх 2023 онд 3120 мянга байсан бол 2024 онд 4141 мянга болж 1021 өрхөөр буюу 32,7 хувиар нэмэгджээ. Харин 201-500 хүртэл малтай өрх 2023 онд 3205 мянгаас 2024 онд 3077 мянга болж 128 өрхөөр буюу 0,4 хувиар,
501-999 малтай өрх 2023 онд 1926 мянгаас 2024 онд 1487 мянга болж 439 өрхөөр буюу 22,8 хувиар, 1000-дээш малтай өрх 2023 онд 647 мянгаас 2024 онд 401 мянга болж 246 өрхөөр буюу 38 хувиар буурсан байна.