БУЛГАН: Ардын Хатанбаатар Магсаржавын хүрдний ширээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутаг судлах музей 1983 оны үзмэр цуглуулгаар иргэн М.Ичинхорлоогоос Ардын Хатанбаатар Магсаржавын хүрдний ширээг авчээ.
Хуш модоор хийсэн, татуургын навчин бариул дээр мөнгөн хээ цохисон их нарийн хийцтэй ширээ юм.
Ардын Хатанбаатар С.Магсаржавын эдэлж хэрэглэж байсан тамганы хайрцаг, эмээлийн бүүрэг, хантааз, саадаг, хазаар зэрэг нь тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь 1878 онд төрж, 1927 оны есдүгээр сарын 30-нд 49 насандаа нас барсан байна.
Монгол цэргийн нэрт жанжин, тусгаар
тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Олноо өргөгдсөн Монгол улсын ерөнхий сайд байсан
юм.