ХОВД: Голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 9-80 см нимгэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймгийн томоохон голууд болох Ховд,
Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Төгрөг, Буянт, Үенч голын мөсний
зузаан 24-62 см байна.
Эдгээр голын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад
9-80 см-ээр нимгэн байгаа.
Зарим голын мөсний даац хүн, мал, автомашин явахад
аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, тээвэрчид гол, нуурын мөсөн
дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг
уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.