ОРХОН: Аймгийн хэмжээнд 175.575 толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-26 15:37:31

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. 


Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон байна. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг.

Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолоо өгсөөр ирсэн гэж үздэг.
Мал тооллого улсын хэмжээнд явагдаж байгаатай холбогдуулан Баян-Өндөр, Жаргалант сумын 8 чиглэлд нийт 40 хүн, төвийн 2 чиглэлд 10 хүн, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж мал тооллогын нэгдсэн дүнг гаргасан байна.

Орхон аймгийн хувьд 30000 шахам айл өрхөөс малчин өрх нь 994 байна.

Баян-Өндөр сумын хувьд 101.096 мал, Жаргалант сумын хувьд 74479 мал өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 175.575 толгой мал өвөлжиж байна.

Үүнээс адуу 25410, үхэр 34792, тэмээ 77, хонь 64881, ямаа 51415 тоолууллаа.

相关新闻