ДОРНОД: Хөлөнбуйр, Халх гол сум зудын ангилалд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халх гол сум цагаанаар зудархуу байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.
Тодруулбал, зудын байдлын үнэлгээ хийхэд Хөлөнбуйр сумын баруун урд хэсэг, Халх гол сумын нийт нутгаар цасны зузаан нэмэгджээ.
Өнөө өглөөний байдлаар
Халх голын сав нутгаар 7-9 см, Баянтүмэн, Цагаан-Овоо сумдын нутгаар 1 см цастай байгаа юм.
Ирэх саруудад буюу нэг, хоёрдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим, хоёрдугаар сард хур тунадас хойд сумдын нутгаар ОЖД-аас бага, гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна гэв.
Тухайлбал, нэгдүгээр сард дунджаар -21-26 градус, хоёрдугаар сард -17-22 градус, гуравдугаар сард -9-14 градус хүйтэн байдаг. Харин олон жилийн дунджаар нэг, хоёрдугаар сард 2-4 мм, гуравдугаар сард 4-6 мм цас ордог.