БУЛГАН: Өсвөрийн эмэгтэй шигшээ баг 2024 оны шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-24 15:10:23

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "Оны онцлох шилдэг хүүхэд" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа, Булган аймгийн хүүхдүүдийн нэгдсэн шинэ жил боллоо.


16 сум, 1 тосгоны ЕБ-ын 22 сургуулийн 21000 хүүхдээс шилдэг найман номинацид тодорхойлон дараах сурагчид 2024 оны "Шилдэг хүүхэд" боллоо.


- Хүмүүнлэг энэрэнгүй хүүхэд номинацид Булган сумын 2-р сургуулийн 12а ангийн суралцагч О.Санчирмаа

- Оны онцлох хүүхэд номинацид Булган сумын 1-р сургуулийн 12а ангийн суралцагч Б.Хүслэн

Хүүхдийн оролцооны байгууллагын шилдэг хүүхэд номинацид Бүрэгхангай сумын ЕБС-ийн 12а ангийн суралцагч Т.Солонго

- Сурлагын шилдэг хүүхэд номинацид Булган сумын 2-р сургуулийн 10г ангийн суралцагч Б.Түмнайманжин

- Урлагийн шилдэг хүүхэд номинацид Булган сумын 2-р сургуулийн суралцагч Б.Хүслэн

- Спортын шилдэг хүүхэд номинацид Булган сумын 1-р сургуулийн 11д ангийн суралцагч Ч.Хажидсүрэнмаа

- Өв уламжлагч шилдэг хүүхэд номинацид Булган сумын 2-р сургуулийн 11а ангийн суралцагч Г.Сарангэрэл

Байгаль орчинд ээлтэй хүүхэд номинацид Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн 12б ангийн суралцагч О.Мөнгөнсор


- Шилдэг багийн амжилт номинацид Булган аймгийн өсвөрийн эмэгтэй шигшээ баг

тус тус шалгарлаа.





















相关新闻