Сонгуулийн ирц эцсийн дүнгээр 59.5 хувьтай гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сонгуулийн хорооны мэдээлснээс үзэхэд тус аймагт сонгуулийн насны 41596 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 24764 сонгогч саналаа өгснөөр сонгуулийн ирц 59.5 хувьтай өндөрлөсөн байна.
Замын-Үүд суманд сонгуулийн ирц хамгийн бага буюу 53.8 хувьтай байсан бол Дэлгэрэх суманд хамгийн их буюу 80.1 хувийн ирц үзүүлжээ.
Санал өгсөн нийт сонгогчдын 3364 нь 18-25 насны сонгогч,9813 нь 26-40 насны,7406 нь 41-55 насны, 4178 нь 55-аас дээш насны сонгогч байна.
Х.Эрдэнэбулган