Дорноговьд урьдчилсан дүнгээр сонгуулийн ирц 59.1 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-19 23:04:11

Сумдын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль Дорноговь аймагт тогтоосон хугацааны дагуу амжилттай болж өндөрлөлөө.

Дорноговь аймагт сонгогчийн нэрсийн жагсаалтад 41589 сонгогч бүртгүүлснээс  24599 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц урьдчилсан дүнгээр 59.1 хувьд хүрсэн талаар тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Мөн зарим хэсгийн хорооны мадээлэл  тодорхой болоогүй байгаа аж.

Сонгуулийн үйл явц, нам эвслийн авсан суудлын харьцаа болон бусад нэгдсэн дүнг 10 дугаар сарын 20-нд  олон нийтэд мэдээлэх юм байна.

Х..Эрдэнэбулган

相关新闻