10 аймаг, нэг дүүргийн сонгогчдын ирц бүрдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-19 19:08:44

Сонгуулийн Ерөнхий хороонд нэгтгэсэн мэдээллээс үзвэл, 17 цагийн байдлаар 10 аймагт сонгуулийн ирц 50-иас дээш хувьд хүрээд байна.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймагт сонгогчдын ирц 50.4-62.3 хувьтай болжээ.

Харин нийслэлд сонгуулийн ирц 30.9 хувьтай байгаа аж. Нийслэлээс зөвхөн Багахангай дүүргийн ирц бүрдээд байгаа. Тус дүүргийн сонгогчдын ирц 54 хувьтай байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, 10 аймаг, нэг дүүргийн ирц бүрдээд байгааг сонгуулийн төв байгууллагаас мэдээллээ.

Б.Туул

Б.Чадраабал

相关新闻