Даланжаргалан сумын ИТХ 21-нд хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-19 18:47:50

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 10 дугаар сарын 21-нд хийхээр болжээ.

Дээрх хуралдаанаар сумын 2016 оны төсөвт тодотгол хийх, сумын энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулах, сумын Амьжиргааг дэмжих төслийн тайланг сонсох, Сум хөгжүүлэх сангийн зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг сонсох, ИТХ-ын тогтоол шийдвэр сурталчилсан ажлын талаар мэдээллийг сонсож хэлэлцэн шийдвэрлэх аж.

Дашрамд дурдахад Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт Дорноговь аймгийн зарим суманд хангалтгүй байгаа бөгөөд энэ чиглэлээр хяналт шалгалтын байгууллага  зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж буй.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻