Дорноговьд сонгуулийн ирц 45.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-19 18:08:04

Аравдугаар сарын 19-ний 17 цагийн байдлаар  сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн ирц Дорноговь аймагт  45.4 хувьтай байгаа гэж тус аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзул мэдээллээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 41341 сонгогчийн нэр бичигдсэнээс 18754 хүн саналаа өгсөн аж.

Дорноговь аймгийн 70 хэсгийн 26 хэсэгт санал 50 хувьд хүрээгүй байгаа бөгөөд үүнд Даланжаргалан сумын 1, Өргөн сумын  2, Улаанбадрах сумын  3, Эрдэнэ сумын 3,  Сайншанд сумын 8 хэсэг, Замын-Үүд сумын 9 хэсэг бүхлээрээ хамаарч байна.

Зөвхөн Замын-Үүд суманд сонгуулийн ирц  36.4 хувьтай.  Харин  Дэлгэрэх сум бүх хэсэгтээ 50 хувьд хүрч сонгуулийн ирц 72.9 хувьд хүрчээ.  

Х.Эрдэнэбулган

相关新闻