Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчийн байраа хадгалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. 2024 оны Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө.
Тэргүүлэгчдээс Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, Котозакүра нар ээлжит учраагаа давснаар байр сууриа хадгалж үлдэв. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр башёг тэргүүлж буй гурван бөхийн нэг маэгашира Таканошотой барилдаж нэг давлаа. Ингэснээр тэр үлдсэн гурван өдрийн барилдааныхаа хоёрт нь давахад цолоо хадгалж үлдэх боломжоо нэмэгдүүлсэн.
Өчигдөр Монголын 17 бөх дохёд гарч 10 бөх давж, дөрвөн бөх качикоши хийв. Макүшитад хүч үзэж буй Хокүтомарү Н.Чинзориг зиндааныхаа түрүү бөхөөр тодрох эсэхээ шийдэх чухал барилдаанаа өнөөдөр хийнэ. Бусад бөхийн үр дүнг сонирхуулъя.
Макүүчи
Озэки Хоошёорюү
С.Бямбасүрэн 11-1
З-С Киришима
Б.Лхагвасүрэн 6-6
Б-4 Оошоүма
П.Дэлгэрбаяр 3-9
З-8 Рога
А.Амарсанаа 5-7
З-11 Тамаваши
Б.Мөнх-Оргил 7-5
З-14 Чиёошома
Г.Мөнхсайхан 8-4
Б-15 Онокацү
Б.Чойжилсүрэн 8-4
Жюүрёо
З-4 Тамашохо
Э.Энхманлай 8-4
З-8 Миторюү
Б.Төрболд 6-6
Б-9 Дайшохо
Ч.Шижирбаяр 5-7
Макүшита
Б-5 Асахакүрюү
Р.Жамьянтогтох 2-4
З-8 Кёкүкайюү
Ш.Далайбаатар 3-3
З-13 Дэванорюү
Т.Тэмүүлэн 3-3
З-18 Казэноүми
Ц.Билгүүн 3-3
Б-19 Котокэнрюү
Г.Билгүүн 3-3
Б-31 Хокүтомарү
Н.Чинзориг 6-0
З-36 Хокүтэнкай
Г.Сүхбат 4-2
Б-38 Саданохикари
Д.Наранцогт 2-4
З-47 Сэйхакүхо
Ө.Дэмиджамц 5-1
Жонидан
З-5 Госэйзан
Б.Мөнх-Од 4-2
Өнөөдрийн онцлох
барилдаан
Озэки Хошёорюү vs Озэки Оносато
Озэки Котозакүра vs Маэгашира Таканошо
Маэгашира Гонояма
vs Сэкивакэ Киришима