Сурагчид цэргийн амьдралтай танилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Онгон суман дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184-р ангиас Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 2-р Бүрэн дунд сургууль, Онгон сумын Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн хилчин” тойрон аялалыг зохион байгуулжээ.
Аялал 10 дугаар сарын 14-нөөс 16-ний өдрүүдэд үргэлжилжээ. Хил хамгаалах бодлого, Хилийн цэргийн үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх зорилготой уг аялалд 11-12 дугаар ангийн нийт 31 сурагч хамрагдсан байна.
Сурагчид Хилийн цэргийн 0184 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, Цэрэг эрсийн жирийн амьдралаар амьдарч, Хилийн заставт харуулд гаран цагийн манаанд зогсон жинхэнэ цэргийн амьдралаар 3 хоногийг өнгөрүүлээд иржээ. Ингэснээр эр цэргийн албаа хаах хүсэл сонирхолтой болж, эх орноо хайрлах, цэргийн хүмүүсээр бахархах сэтгэл төрж байсан тухай аялалд оролцогчид ярьж байна.
Т. Одончимэг