ХӨВСГӨЛ: “Цааны нүүдэл” цахим ном бүтээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Цааны нүүдэл” цахим номыг бүтээсэн байна.
Хөвсгөл аймаг дархад, цаатан, урианхай, буриад, халх, хотгойд гэсэн олон ястны өлгий юм.
Өвөрмөц ёс заншил бүхий дархад, цаатан иргэдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр “Цааны нүүдэл” номд 2023 онд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцсон ардын авьяастан, өвлөн уламжлагчдын 40 гаруй бүтээлийг оруулжээ.
Цаашид тус номыг ястан бүрийн өв соёлоос таниулан цувралаар гаргахаар
төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн
СУАЖЗГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Х.Баасансүрэн ярилаа.
“Цааны нүүдэл” цахим номыг доорх линкээр үзэх боломжтой юм.