Орон даяар сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭСум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ.
22.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15 мянга 212 нэр дэвшигч бүртгүүлснээс 14 мянга 249 нь улс төрийн нам, эвслээс, 723 бие даагч байгаа аж.
Сонгуульд МАН, МАН, МАХН, ИЗНН, БНН, “Төв нутаг” эвсэл, Эх орон нам, МҮАН, ХҮН оролцож байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж, сонгуулийн хэсгүүдэд хүргүүлжээ
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал