Зөөврийн хайрцгаар 622 хүн санал өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн урд өдөр Дорноговь аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар нийт 644 иргэн санал өгөхөөс 622 хүн саналаа өгсөн талаар аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Сонгуулийн санал авах өдрийн өмнө өндөр настнууд болон эрүүл мэндийн байдлын улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж амжихгүй, мөн сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, мэдээллийн технологийн даамлууд, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг хуульд заасан тодорхой шалтгаан бүхий иргэдийн саналыг урьдчилж авдаг.
Х.Эрдэнэбулган