Засгийн газрын 100 хоног энэ сарын 31-нд тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-18 18:00:48

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын 100 хоног энэ сарын 31-нд тохионо.

2000 оноос хойш УИХ-ын таван удаагийн сонгууль болсон. Шинэ Засгийн газар нь сонгуулийн үр дүн гарсны дараа хамгийн богино хугацаанд байгуулагдсан, мөн үйл ажиллагааны хөтөлбөрөө богино хугацаанд боловсруулан УИХ-аар батлуулсан Засгийн газар болж байгаа юм.

Засгийн газрын 100 хоног тохиож буйтай холбогдуулж Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд аймаг орон нутаг, нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж шинэ Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар иргэдэд танилцуулж байгаа аж.

Б.Туул

相关新闻