Мандах сумынхан хоногтоо 4 цаг цахилгаан ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТөвийн эрчим хүчинд холбогдоогүй Дорноговь аймгийн Мандах сумынхны нарны сэргээгдэх эрчим хүчний дамжуулагч станц эвдрээд сар гаруй болжээ.
Эвдэрсэн станцыг засварлуулахаар ЭХЯ-нд хандсан бөгөөд албаны хүмүүс Өмнөговь аймгийн Сэврэй суманд байдаг нарны цахилгаан үүсвэрийн ашиглаагүй тоног төхөөрөмжөөс авчирч сэлбэж засахаар ажиллаж байгаа аж.
Харин Мандах сумынхан дизель асааж хоногтоо 4 цаг л гэрэл цахилгаан ашиглаж байна. Хэрэв дамжуулагч станцыг сэлбэж засварлах боломжгүй гэж үзвэл албаныхан БНХАУ-д худалдаалагддаг ийм төрлийн нарны эрчим хүчний үүсгүүрийн төхөөрөмжийн үнийг судалж шаардлагатай бол худалдаж авах асуудлыг ярилцаж шийдвэрлэх аж.
Х.Эрдэнэбулган