Б.Ууганхүүгийн нэрэмжит олимпийн танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 16:27:40

Бразилын Рео де Женеро хотод энэ онд болсон Паралимпийн наадамд амжилттай оролцож жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, олон улсын хэмжээний мастер Б.Ууганхүүд төрөлх Нутгийн Зөвлөлөөс 2 өрөө байр, аймгийнн ЗДТГ-аас 30 сая төгрөгөөр шагнасан.

Харин тус аймгийн БТСГ-аас түүний нэрэмжит олимпийн танхимыг байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа.

Олимпийн танхимд түүний амжилтын хуудсыг дэлгэн харуулах бөгөөд ингэснээр түүний амжилтыг мөнхлөх, таниулан сурталчлах, хүүхэд залуус, ирээдүй хойч үеийг их спортод дуртай болгох, олимпийн  үзэл санааг дэлгэрүүлэх, говь нутгаас нэр алдар нь түгсэн олон тамирчныг бэлтгэн гаргахад үлгэр дуурайл болно гэж албаныхан үзжээ.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻